Онцлох бүжгүүд
Монголын уламжлалт бүжгийн сор болсон бүтээлүүд
Ээрүүлт
Тус бүжиг нь Монгол бүсгүйчүүдийн ахуйн зан үйл болох ээрүүлээр утас ээрэхийг тайзны хэлбэрт оруулан уран тансаг хайрцаг хөдөлгөөнөөр үзүүлсэн нь онцлог юм.

Торгууд бүжгийн чуулбар
Торгууд угсаатны хөдөлгөөн нь маш онцлогтой бөгөөд эрчүүд нь баатарлаг, бүсгүйчүүд нь сэргэлэн цовоо байдлыг илтгэнэ. Энэ бүжигт эрчүүдийг Алтай нутгийн ханагар уулсаар дүрсэлж бүсгүйчүүдтэй нийлэн бүжин эрээн хавирга гэх онцлог бүжиг ээ бүждэг билээ.

Дөрвөн бэрх
Монголчууд эрт дээр үеэс нүүдэлчин ахуйгаа даган амьдарсаар ирсэн билээ. Эрт цагаас өнөө цаг хүртэл Монгол түмний их баярын өдрүүд болон өдөр тутамдаа чөлөөт цагаа малын шагайгаар тоглож, аян зам хол ойрын үйлсийг дөрвөн бэрх хаян бэлэг ерөөлөө үздэг билээ. Тэгвэл энэхүү дөрвөн шагайг тайзнаа дөрвөн өөр угсаатны бийгээр амилуулсан бүтээл бол “Дөрвөн бэрх” бүжиг юм.

Хүннү дууль
Монголын анхны төрт улс болох Хүннү гүрний их хаан Модун Шаньюг тус бүжигт сүр хүч, алсын харааны бэлэгдэл болсон шонхор шувуунд залан дүрсэлжээ.

Хэнгэргийн баяр
Тус бүжигт Монгол орны хойд нутагт нутаглан суух Цаатан угсаатны онцлог шинжийг бүрэн оруулж мөн гоцлон бүжиглэх бөө нь хэнгэргээ дэлдэн бүжигчдээ бүжиглүүлдэг гэдгээрээ илүү үзэгч олны анхаарлыг татдаг.

Дөрвөн Ойрадын уриа
Дөрвөн Ойрадын баатар эр болох Галданбаа баатрыг магтан дуулсан бүжиг бөгөөд Монгол орны баруун хязгаараар оршин суух Дөрвөд, Өөлд, Торгууд, Захчин угсаатны бүжгээс бүрддэг свют бүжиг билээ.

Хүн бүсгүйчүүд
Энэхүү бүжигт Хүннү гүрний үеийн бүсгүйчүүдийн ахуй амьдралыг хадны сүг зурагны судалгаан дээр үндэслэн хөдөлгөөн бүрийг нарийн шигтгэж өгчээ.

Гал голомт
Гоцлон бүжиглэх гурван эрсээр тулгын гурван чулууг бэлгэдэж Монголын нууц товчоон дээрх “Өвдөг газрыг өлцөртөл, Хавирга газрыг халцартал дэвслэн бүжмүй” гэх ишлэл мэт дэвслэн бүжиглэдэг онцлогтой бүжиг билээ.

Дөрвөн тунсаг
Энэ бүжигт Халх, Барга, Үзэмчин, Мянгад гэх угсаатны бүсгүйчүүдийн онцлогийг нэг уран тансаг дэглэлтээр харуулсан билээ. Уг бүжиг нь мөн свют бүжгийн төрөл бөгөөд хувцас, бүжгийн хөдөлгөөн зэргээр дөрвөн өөр угсаатныг таньд харуулах болно.