Гончигийн Цоггэрэл, Захирал

Гончигийн Цоггэрэл

Урлагийн гавъяат зүтгэлтэн

Үндэсний урлагийн их театрын захирал

Захирлын мэндчилгээ

Үндэсний урлагийн их театрын үүсэн байгуулагдсаны 75 жилийн ойн баярт үйл явдал энэ онд тохиож байна. Байгууллагынхаа ойг тэмдэглэх нь улс орныхоо болоод дэлхийн нийтийн соёл, урлагийн түүхэнд манай хамт олны гүйцэтгэсэн үүрэг, бүтээсэн гавъяаг суртачлан таниулах, түгээн дэлгэрүүлэхэд онцгой ач холбогдолтой билээ.

Ойгоо угтаж их театрынхаа түүхэн үйл явдалтай холбоотой ном, товхимол хэвлүүлэх, бүтээл туурвилаа суртачлан таниулах, DVD, CD, бүтээх, телевиз, радиогийн нэвтрүүлэг бэлтгэх, олон нийтийн сүлжээгээр танин мэдэхүйн цуврал мэдээлэл явуулах, баримтат кино бүтээх, ойн хүндэтгэлийн арга хэмжээ-Гала тоглолтыг зохион байгуулхаар ажиллаа.

Манай театрын явуулдаг үйл ажиллагаа, уран бүтээлүүд ардын урлагийн ууган байгуулгаараа бахархах, залуу үеийнхнийхээ эх оронч үзлийг төлөвшүүлэх, олон түмний үндэсний ухамсрыг сэргээхэд томоохон түлхэц болох олон талын нөлөөтэй гэж үзэж байна. Цаашилбал гадаад оронд улс орноо суртачлах, соёлын биет бус өвийн шавхагдашгүй, давтагдашгүй өвөрмөц шинж байдлыг үнэн бодитоор таниулахад ихээхэн хувь нэмэр болно хэмээн найдаж байна.

Үндэсний Урлагийн Их Театр
1950

Үүсэл

1950 оны 12 сарын 1-нийг чуулга байгуулагдсан түүхэн он гэж тооцож өнөөг хүрлээ.

2002

Эрдмийн цол

Монгол улсын Засгийн газар 2002 онд чуулгын олон жил хүсэн хүлээсэн "Эрдмийн" хэмээх цолыг 166 дугаар тогтоолоор олгож "Үндэсний Дуу Бүжгийн Эрдмийн Чуулга" хэмээн өөрчлөгдсөн.

2016

Одоогийн нэр

2016 онд МУ-н Засгийн газрийн 129 дугаар тогтоолоор Үндэсний Урлагийн Их Театр гэж нэрлэсэн.

Үндэсний Урлагийн Их Театрын танилцуулга

Өнөөгийн Үндэсний Урлагийн Их Театр нь түүхийнхээ 75 жилийн хугацаанд байгууллагынхаа нэршилээ "Эстрад концертын товчоо", Ардын дуу, танц, үндэсний хөгжмийн ансамбль", "Ардын дуу, танцны Улсын ансамбль", "Ардын дуу бүжгийн улсын чуулга", "Улсын ардын дуу бүжгийн чуулга" хэмээн хэд хэдэн удаа өөрчилж иржээ.

Энэхүү олон удаа нэршил нь өөрчлөгдөн ирсэнийг театрын бүтэц, бүрэлдэхүүн, уран бүтээлийн өсөлт хөгжил, үйлчилгээнй цар хүрээ, үйл ажиллагааны онцлог, урын сангийн баяжилт, олон улсын нэр хүндийн өсөлттэй холбож үзэх ёстой.

ҮУИТ-ын уран бүтээлийн өсөлт хөгжилт нь үе үеийн удирдлага, уран сайхны удирдагчид, багш нарын авъяас чадвар, хүч чармайлт, бүтээлч сэтгэлгээ, оновчой бодлоготой салшгүй холбоотой.