Багш нарын намтар

Цэрэндуламын Сэвжид

Цэрэндуламын Сэвжид

Зууны манлай бүжиг дэглээч, Ардын Жүжигчин, Төрийн Шагналт

Ерөнхий бүжиг дэглээч

1916 онд Дорноговь аймгийн Хатанбулаг суманд төрсөн

Ажлын замнал

1936-1939 онд Дорноговь аймгийн клубт жүжигчин

1939-1946 онд Цэргийн театр

1946-1959 онд Улсын төв театр болон Ховд, Баян-Өлгий аймгийн театрт бүжигчин

1959 оноос Үндэсний Урлагийн Их Театр-т бүжиг дэглээч багшаар томилогдон ажиллах болсон

Амжилт ба Өв

Ц.Сэвжид ардын бүжгийн хөгжилд 50 жилийн хөдөлмөр, авьяас билгээ зориулсан юм. Тэрээр нийт ажиллаж байх хугацаандаа 200 гаруй бүжиг дэглэсэн. Үүнээс дурьдвал "Жалам хар","Саальчин", "Монгол бүжгийн чуулга", "Ээрүүлт", "Адуучин залуус", "Хөдөө нутгийн залуус", "Хатад" гээд ҮУИТ-ын орчин цагийн сор болсон бүтээлүүд юм. ҮУИТ-ын Бүжгийн чуулгыг 1996 оны 11-р сарын 9-нд Монгол Улсын Ардын жүжигчин, Төрийн шагналт, Зууны манлай бүжиг дэглээч Цэрэндуламын Сэвжидийн нэрээр нэрлэн алдаршуулж өнөөг хүртэл овголсоор байна.

Сэвжидийн Сүхбаатар

Сэвжидийн Сүхбаатар

Төрийн Шагналт, Урлагийн Гавьяат Зүтгэлтэн

Ерөнхий бүжиг дэглээч

1951 онд Улаанбаатар хотод төрсөн

Ажлын замнал

1971 онд Хөгжим бүжгийн дунд сургуулийг бүжигчний мэргэжлээр төгссөн

1971-1976 онд ҮУИТ-т бүжигчнээр ажилласан

ЗХУ-ын Москва хотын А.В.Луначарскийн нэрэмжит театр урлагийн дээд сургуульд бүжиг дэглээч, найруулагчийн мэргэжил эзэмшсэн

Амжилт ба Өв

Түүний сор болсон бүтээлээс дурьдвал "Чичиргэнэ", "Шигшрэгт", "Цоглог залуус", "Тоохуу госон", "Дөрвөн тунсаг", "Монгол угсаатны уламжлал", "Дөрвөн Ойрадын уриа" зэрэг 150 гаруй гоцлол болон цөөхүүл, олон хүний болон свют бүжгийг тайзнаа амилуулхаас гадна аавынхаа орыг залгаж Монголын анхны бүжгэн жүжиг болох "Нарны домог", "Алтан ураг" бүжгэн жүжгүүдийг тайзнаа амилуулсан билээ.

Даваасүрэнгийн Баярбаатар

Даваасүрэнгийн Баярбаатар

Урлагийн Гавьяат Зүтгэлтэн

Ерөнхий бүжиг дэглээч

1971 онд Говь-Алтай аймгийн Шарга суманд төрсөн

Ажлын замнал

1988 онд ХБДС-д бүжигчин мэргэжлээр төгссөн

1994-1998 онд СУИС-д бүжиг дэглээч мэргэжил эзэмшиж Магистр зэрэг хамгаалсан

Францын Лион хотод "Atelie Des-mal" бүжгийн хүрээлэнд орчин үеийн бүжгээр мэргэжил дээшлүүлсэн

2010-2019 он хүртэл ҮУИТ-т Ерөнхий бүжиг дэглээчээр ажиллсан билээ

Амжилт ба Өв

Ажиллаж байх хугацаандаа "Жороон жороо", "Бие чинь болъё", Хүннү дуулал", "Алтайн чимэг", "Их цэнгэл наадаан" зэрэг 100 гаруй бүтээлийг амилуулж мөн "Мэргэнд буусан чоно", "Баавгай луугийн хооронд" гэх анхны модерн бүжгэн жүжгүүд, "Нүүдэл", "Монголын их хатад" түүхэн бүжгэн жүжгүүдийг тайзнаа тавьж үзэгч олны хүртээл болгосон билээ.

Хатанхуягийн Хашхүү

Хатанхуягийн Хашхүү

Соёлын Тэргүүний Ажилтан

Ерөнхий бүжиг дэглээч

1988 онд Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн

Ажлын замнал

2001-2005 онд ХБК-ын (Бүжгийн жүжигчин) мэргэжлээр төгсөж суралцаж байх хугацаандаа

2004 онд АНУ-ын ADF компанид орчин үеийн бүжгийн мэргэжлээр мэргэжил дээшлүүлж

ОХУ-ын Москва хотын Театр урлагийн их сургуулийг (ГИТИС) бүжиг дэглээч мэргэжлээр (Магистр)-ын зэрэг хамгаалсан

2012 оноос одоог хүртэл ҮУИТ-ын бүжигчин, бүжиг дэглээчээр ажиллаж байна

Амжилт ба Өв

Түүний туурвисан уран бүтээлүүдээс дурьдвал "Араг" бүжгэн жүжиг, "Монголын их хатад" Алунгоо хатны хэсэг, "Муур эмэгтэй" орчин үеийн бүжгэн жүжиг, "Тэнгэрийн хутагт" бүжгэн жүжиг", "Тамгагүй төр" жүжгийн бүжгийн дэглээч, "Чоно сүлд", "Их Боржигон", "Гал голомт", "Боржигон сугсараа", "Эх тэнгэрийн үзэсгэлэн" зэрэг бүжгэн жүжгүүд тайзны бүтээл болон олон арван бүжгүүдийг дэглэсээр яваа дэглээч юм.

Алтангэрэлийн Даваахүү

Алтангэрэлийн Даваахүү

Монгол Улсын Гавьяат Жүжигчин

Дасгалжуулагч багш

1976 онд Булган аймгийн Булган суманд төрсөн

Ажлын замнал

1990 онд Улаанбаатар хотын Хосе Мартын нэрэмжит 10 жилийн 52-р сургуулийг төгсөөд

ҮУИТ-т 1992 оноос дагалдан бүжигчнээр ажиллаж тухайн жилдээ үндсэн бүжигчин болсон

2008 онд СУИС-ыг бүжиг дэглээч, бүжгийн багшаар төгсөж тэр ондоо ҮУИТ-ын дасгалжуулагч багшаар ажилласан

Амжилт ба Өв

Ажиллаж байх хугацаандаа тэрээр бүжиг дэглэх хүсэлдээ хөтлөгдөн олон арван сор болсон бүтээлүүдээ бүжгийн чуулгад үлдээжээ. Бүжүүдээс дурьдвал "Шилнийн богдын салхи", "Минжийн хангайн залуус", "Боржигоны бор яргай мину", "Бэр бэрээчүүдийн бүжиг", "Салхит шувуун" зэрэг юм.