Бүжгэн жүжгүүд
Түүхэн домгийг бүжгээр амилуулсан бүтээлүүд

Нарны домог
Нарны домог бүжгэн жүжиг нь Монголын хамгийн анхны бүжгэн жүжиг юм. Тус бүтээлд хүн төрөлхтөний эв нэгдэлийг 5 баатар эрсээр төлөөлүүлж, байгаль дэлхийн амар амгалан, эх хүний алтан сургааль зэрэг маш олон сэдвүүдийг нэг дор шигтгэсэн бүтээл юм. Уг бүтээлийг ХБ, ТШ, УГЗ С.Сүхбаатар бүжгийг найруулан дэглэж, Лувсаншарав хөгжмийг, Б.Лхагвасүрэн бүжгэн жүжгийн цомнолыг бичиж байсан түүхтэй.

Алтан ураг
Алтан ураг бүжгэн жүжиг нь Их Монгол улсыг нэгтгэж өнөөгийн Монгол улсыг үндэслэгч Их эзэн Чингис хааны тухай түүхэн бүжгэн жүжиг билээ. Чингис хааны идэр наснаас хаан ширээнд өргөмжлөгдөх хүртэлх амьдралын тэмцлийн хугацааг тодорхой үйл явдлуудаар холбон харуулсан уг бүтээлийг ХБ, ТШ, УГЗ С.Сүхбаатар дэглэн найруулж, Б.Шарав хөгжмийг бичиж , Б.Лхагвасүрэн цомнолыг бичсэнээр Монголдоо анхны түүхэн бүжгэн жүжиг болон үлдсэн билээ.

Монгол бахархал
"Монгол бахархал" нь Их хүлгийн туульс, Бөхийн дуулал, Сурын дуулал гэсэн гурван бүжгэн жүжгээс бүрдсэн бүтээл юм. С.Сүхбаатар нь өмнө туурвисан Бөхийн дуулал, Сурын дуулал бүжгүүдээ нэгтгэн, Монголын эрийн гурван наадмыг уран сайхны сэдэв болгон “Монгол бахархал” хэмээх бүжгэн жүжгийг бүтээсэн билээ.

Нүүдэл
Монголын говь нутагт хүн үүссэн үеэс эхлэн анхны төрт улс болох Хүннү гүрэнг цогцлоосон Модун Шанью хаан, Их Монгол улсын хаан Их эзэн богд Чингис хаан , шашин соён гэгээрүүлэх үйлсийн нэрт зүтгэлтэн Занабазар зэрэг түүхэн он цагийг нэгэн тайзнаа амилуулсан соиирхолтой уран бүтээл билээ.

Ишиг хөөрхөн нэр
2010 оны 3-р сарын 14-нд анх тоглогдсон. Энэ бүтээлийг урьд өмнө радиогийн жүжиг хэлбэрээр бүтээж байсан бөгөөд энэ удаа тайзны дуулалт бүжгэн жүжиг болгох ажилд Г.Бирваа гуайн хүү ТШ хөгжмийн зохиолч Б.Мөнхболд шинэчлэн тайзны бүтээл болгон дуулалт бүжгэн жүжиг хэмээх холимог төрлийн бүтээл болгон туурвисан. Уг бүтээл нь анхны хүүхдэд зориулсан бие даасан бүтээл юм. Тус бүтээлийн бас нэг онцлог нь ишиг, хурга, тугал, унага, ботго гэх таван төлийг таван өөр бүжиг дэглээч багш нар дэглэсэн онцлогтой билээ.

Монголын их хатад
“Монголын их хатад” бүжгэн туульс бүтээл нь Монголын түүхэнд домог болсон 9 хатны түүхэн гавьяаг тод томруун толилуулсан бүтээл юм. Энэхүү бүжгэн туульс бүтээл нь түүхэн цаг үеийн үйл явдлыг толилуулахын зэрэгцээ тухайн үеийн Монголчуудын уламжлалт соёл, ёс заншил, бүжиг, хөгжмийг судлан сэргээж тайзнаа амьдруулан тавьсан нь онцлог бүтээл болсон.

Марко Поло
Тухайн бүжгэн жүжиг нь Марко Поло гэх түүхэн хүмүүний Их Юань гүрэнд хийсэн тэмдэглэл судалгаан дээр үндэслэн ардын бүжиг, модерн бүжиг, циркийн үзүүлбэр зэрэг олон талт урлагийг нэгэн тайзнаа амилуулсан бүтээл гэдэг маш онцлог болж чадсан бүтээл билээ.